nice.anime
2014-05-27
Сорхагтани Бэхи

Ангилал: Монгол хатад

Сорхагтани Бэхи (Сорхагтани Бэки) нь Чингис хааны бага хүү Тулуйн хатан байсан бөгөөд Мөнх, Аригбөх, Хубилай, Хүлэгү хаадын төрсөн эх юм. Тэрээр Тоорил ван хааны дүү Жаха Хамбугийн бага охин бөгөөд Чингис хааны Жорчидайд эхнэр болгосон Ибага бэхи хатны дүү юм.

Амьдрал

Сорхугтани нь Хэрэйдын удирдагч Тоорил ханы бага дүү Жаха Хамбугын охин юм. Монголын нууц товчоонд бичигдсэнээр 1203 оны үед Тоорил хан Тэмүүжинээс хүчирхэг байхад Тэмүүжин Тоорил хан том хүү Зүчийг хүргэн болгохоор санал болгож, 2 овог аймагаа нэгтгэе гэх санал тавив. Гэвч Тоорил хан энэ саналыг эсэргүүцсэн ба үүнийг ярих асуудлаар Тэмүүжинг алахыг оролдсон. Гэвч Тэмүүжин энэ төлөвлөгөөг мэдээд яг эгзэгтэй үед нь зугтсан юм. Хэрэйдүүд дайнд явах замдаа өөр аймагтай тулгаран Тоорил хан Наймангуудад алуулжээ. Харин түний дүү Жаха нь Тэмүүжинг дэмждэг байсан ба өөрийн 2 охиныг түүнд өгчээ. Чингис хаан том охинтой гэрлээд (сүүлд нь Жорчидайд өгсөн), харин бага охиныг нь өөрийн хүү Тулуйд өгчээ. Сорхугтанийн эцэг Жаха нь 1204 онд Хэрэйдүүд Чингис хааны эсрэг босоход амь үрэгдсэн. Сорхугтани тэр үеийн Монгол эмэгтэйчүүд шиг гэртээ маш их анхаарал тавьдаг байв. Монгол эмэгтэйчүүд нь Европ, Хятад бусад орнуудыг бодвол арай иүү эрхтэй байв. Тэд нөхрүүд нь явсан хойгуур гэр бүлээ авч үлддэг байв. Тэр гэр орон үр хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэхээ мэддэг байсан ба түүний хүүхдүүд нь өөр өөр хаант улсыг зорьсон юм.

Сорхугтани-бэхи нь Христийн шашны Нестор урсгалийн итгэгч байсан нь түүхийн хуудаснаа батлагдаад байна. Түүний хүүхдүүд өвөг хаан шиг шашин соёлыг дээдэлдэг байв. Тэр Букхарад мадрас нээж Муслим Христэд итгэгчидэд тусладаг байв. Түүний нөхөр Тулуй Зүүн Монгол, Хойд Хятад, Иран талыг эзэлсэн ба 1232 онд 40 настайдаа нас баржээ. Өгэдэй хаан Сорхагтанийг өндөр тушаалд байлгасаар л байжээ. Нууц товчоонд гарахдаа Өгэдэй Сорхагтаныг өөрийн хүү Гүюгт эхнэрээр өгчээ (Тухайн үеийн нийгэмд бэлэвсэн эмэгтэйг ганц бие байлгалгүй, өөрийн цусан төрлийн хүний халамжинд үлдээдэг байв). Гэвч Сорхагтани эсэргүүцэж, дөрвөн хүүгээ харах хүнгүйгээр орхихгүй гэв. Энэ шийдвэр нь Монголын түүхэн дэх хамгийн зөв шийдвэр болжээ. Түүний дөрвөн хүү нь дөрвүүлээ улсдаа хэрэгтэй хүн болжээ.

1236 онд Сорхагтани Өгэдэйгээс Хэбэйг гуйхад Өгөдэй эргэлзэж байсан ч удалгүй түүний нөхрийн нь эзэлсэн газар болохоор өгчээ. Гэвч Өгэдэй Тулуйн ихэнх газрыг авч Сорхагтаны ихэнх цэргийг авчээ. 1241 онд Өгөдэй хаан нас барахад 1246 он хүртэл түүний эхнэр Дөргөнэ хатан хаан ширээг барьж Их хуралдайн шийдвэрээр Гүегт хаан ширээг өгчээ. Энэ зуур Сорхагтани Гүюгийн дүү Боржигины толгойлогч Алтан ургийн хамгийн ахмад нь болох Бат хаантай нэгдэв. 1248 онд Гүюг Бат хааны газрыг эзлэхээр дайтаж яваад нууцлаг шалтгаанаар өөд болжээ (Сорхагтанийн явуулсан үйл ажиллагаа ч байж болох юм). Гүюгийн үхлийн дараа Сорхагтани өөрийн том хүү Мөнхийг Бат хаан руу явуулж, Бат хаан түүнийг олон тулаанд хамт тулалдсан гээд цэргийн ахлагч болгон томилов. 1250 онд Гүр хаан болжээ. Үүнээс болж Өгөдэй ба Гүюгийн гэр бүлийнхэн түүнийг хөөхийг хүсэж байв. 1252 оны 3 р сард нас барсан бөгөөд хятадын Ганьсу мужид орших Христийн сүмд оршуулсан байна.

Нөлөө

Тулуй нь Чингисийн хөвгүүд дотроос хамгийн их байлдаж явсан нь учраас Хубилай бага насаа эхийнхээ дэргэд өнгөрөөжээ. Дэлхийд нэрээ дуурсгасан Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөхийг төрүүлсэн эх Соргагтани Бэхийн тухай хүүхдүүд нь хаан болохоос өмнө Монголд ирсэн Плано Карпини "энэ хатан Татарын дунд маш нэр хүндтэй" гэсэн бол Персийн их түүхч Рашид ад Дин "тэрээр маш ухаантай, дэлхийн бүх эмэгтэйгээс онцгой ялгарах хүн" гэжээ. Тэр үед Бага Азид амьдарч байсан еврэй эмч Бар Хэбрэүс гэгч түүнийг "бүх хүүхдээ төрийг гайхамшигтайгаар барихад сургаж хүмүүжүүлсэн аугаа хатан" гэжээ.

Соргагтани Бэхи Христийн шашинтай (Несторийн урсгал) байсан ба түүнийг нас барснаас 20-хон жилийн дараа ирсэн Марко Поло үүнийг давхар баталжээ. Гэвч тэрээр бүх шашинд тэнцүү ханддаг ухаалаг хүн байсан учир хүүхдүүд нь Христийн шашинд туйлын хүндэтгэлтэй ханддаг байсан.

Хубилай хожим Ромын Папад захидал бичин католикийн олон зуун номлогч өөр рүүгээ ирүүлэхийг хүссэн нь биелэж, тэрээр 1289 онд зарлиг буулган Хятадад анхны католик сүм байгуулсан нь эхийнх нь шууд нөлөө байжээ. Сорхагтани Бэхи Хубилайн эрдэм номд анхаарч Толочу гэдэг уйгар багшаар монгол бичиг заалгасан, Хубилай нь Хятадад хаан ширээнд суухдаа Хятадаар уншиж сураагүй байна.

Үр хүүхэд

Сорхагтани 4 хүүхэдтэй байсан.

  1. Мөнх хаан: Их монгол улсын Их хаан (1251-1259).
  2. Хубилай хаан: Их монгол болон Юан гүрний Их хаан (1260–1294)
  3. Хүлэгү хаан: Перс Туркийн ил хаант улсын хаан(1256–1264) .
  4. Аригбөх Түүний 4 дэх хүү бөгөөд Их хаанд өргөмжлөгдсөн боловч маш бага хугацаанд буюу 1260 он хүртэл төрийн эрхийг барьжээ.



Comments


Бичлэг: 3 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн


sadfgdsag

Сүүлийн бичлэгүүд

. Мандухай сэцэн хатан
. Өэлүн үжин
. Сорхагтани Бэхи
. Бөртэ хатны товч түүх
. Хулан хатан
. Ану хатан кино
. Монголын Их Хатдын Нууц Товчоо - Удиртгал
. Монгол төрийн нууцыг түүчээлсэн далд үйлстнүүд
. Чингис хааны чадварлаг охид
. Хайду хааны эрэлхэг гүнж
. Хулан хатан
. Ану хатан
. Хубилай хааны усан флотыг далайд живүүлсэн нь
. Монгол кино
. Хаад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© nice.anime




:-)
 
xaax