nice.anime
2014-05-22
Хайду хааны эрэлхэг гүнж

 

Хайду[1] ханд маш их хүч чадалтай, үзэсгэлэнт нэгэн гүнжтэй байжээ. Түүний нэрийг Ангиарм гэх бөгөөд энэ нь францаар сарны гэрэл гэсэн үг ажээ. Бүх улс даяар түүнтэй барилдаад унагаж чадах нэг ч залуу, баатар эр байгаагүй бөгөөд бүгдийг тэр дийлдэг байжээ. Эцэг нь түүнийг эрд гаргахыг хүсдэг боловч тэр үүнийг үл хүсэн эцэгтээ өөртэйгөө барилдаад дийлэх хүн эс олдвоос, нөхөрт гарахгүй гэж хэлж гэнэ. Эцэг нь өөрийн хүслээр нөхрөө сонгож авахыг зөвшөөрчээ. Үүнд ханы гүнж ихэд баярлан өөртэйгөө барилдаж дийлэх хүн гарвал тэр хүний эхнэр болно гэсэн зар олон улс оронд тараажээ. Энэ мэдээ янз бүрийн улс оронд түгэн тархаж, олон сайн төрөлт залуучууд азаа сорихоор хүрэлцэн ирж гэнэ. Ханы хүргэн шалгаруулах тэмцээнийг хааны ордны нэгэн гоёмсог төв асарт явуулжээ. Хайдуг төв асарт олон дагуулынхаа хамт ирэхэд, гүнж асрын төвд нимгэн торгон хувцастай гарч иржээ. Мөн залуус ч сайхан хувцаслацгаан ирцгээсэн байлаа. Тэмцээний болзол нь гүнжийг ялж, газар унагаж чадсан залуу эр түүнийг хатан болгон авах, хэрэв эс дийлбэл гүнжид нэгэн зуун адуу өгөх ёстой байв.

Гүнж энэ удаад тэрээр түм гаруй адуу хожиж, өөрийгөө дийлэх залуу баатар эрийг олж чадсангүй.

1280 онд нэгэн баян хааны үзэсгэлэнт залуу хүү тэнд хүрэлцэн иржээ. Тэр олон сайхан нөхдөө дагуулан, барилдаж хүүхний бооцонд өгөх мянган адууг тууж иржээ. Энэ ханхүүг хүрч ирсэн даруй гүнжтэй хүчээ сорих тэмцээн болох гэж байгаа тухай зар тараажээ.

Хайду түүнийг ***** гэгч хааны хүү гэдгийг мэдэх тул охинтойгоо ураг холбоход их л дуртай байсан учир машид баярлажээ.

Хайду хан, гүнждээ тэр залууд унаж өгөхийг сэмхэн зөвлөхөд охин нь яасан ч түүнд унаж өгөхгүй хэмээн хариулжээ.

Хайдугийн ордны төв асарт хан, хатан, эр, эм олон хүн цугларч, гүнж, хан хүү хоёр ч иржээ. Тэр хоёрын гоо, үзэсгэлэн харсан бүхний гайхлыг төрүүлж байв. Залуу хархүү бол хэнд ч үл дийлдэх, бяр чадалтай нэгэн байлаа.

Тэр хоёр ордны асрын төв дунд гарч ирэн, цугларсан олны нүдний өмнө тэмцээний болзлыг хэлэлцэж тохирчээ.

Үүнд: Хэрэв хан хүү дийлэхгүй бол тууж ирсэн мянган адуугаа гүнжид өгнө хэмээн тогтжээ.

Үүний дараа гүнж, хан хүү хоёр барилдаж эхэлжээ. Тэднийг харсан бүх хүмүүс, хаан хатан хоёр ч хүртэл цөм, тэр ханхүү дийлж хүүхнийг хатан болгон аваасай хэмээн хүсэж байлаа.

Тэр хоёр нэг нь нөгөөгөө дийлэхийн тул бүх хүчээ шавхан барилдсан боловч эцсийн эцэст хааны гүнж ялж, хан хүүг ордны шалан дээр унагажээ. Ордны төв танхимд байсан бүх хүмүүсийн дотор хан хүүг ялагдсанд харамсаагүй хүн нэг ч байгаагүй байжээ.

Хайду хан, тэр хан хүүг ялсан өөрийн охиноо олон удаа байлдаанд авч явсанд бүх тулалдаанд түүнийг дийлэх хүн нэг ч гарч ирсэнгүй. Залуу гүнж дайсан руу довтлон орж, баатар эрийг олзлон барьж өөрийн талд авчрах явдал олон удаа тохиолджээ.



Comments


Бичлэг: 10 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн


sadfgdsag

Сүүлийн бичлэгүүд

. Мандухай сэцэн хатан
. Өэлүн үжин
. Сорхагтани Бэхи
. Бөртэ хатны товч түүх
. Хулан хатан
. Ану хатан кино
. Монголын Их Хатдын Нууц Товчоо - Удиртгал
. Монгол төрийн нууцыг түүчээлсэн далд үйлстнүүд
. Чингис хааны чадварлаг охид
. Хайду хааны эрэлхэг гүнж
. Хулан хатан
. Ану хатан
. Хубилай хааны усан флотыг далайд живүүлсэн нь
. Монгол кино
. Хаад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© nice.anime




:-)
 
xaax